"Шинжлэх ухаан, технологи, инновацын экосистем" олон улсын чуулганд оролцох шилдгүүд
Маргааш эхлэх "Шинжлэх ухаан технологи, инновацийн экосистем" ОУ-ын чуулганд оролцох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийн төлөөллийг танилцуулж байна.
- Хонг Конгийн "SQW" компанийн гүйцэтгэх захирал Гарри Хо
Ази, Европ, Америкийн орнуудын биотеx болон хөдөө аж ахуй, технологийн паркууд, тээвэр жуучлал, хөрөнгө өсгөлт зэрэг салбаруудад эдийн засаг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар 20 гаруй жил зөвлөхөөр ажилласанаас гадна Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк зэрэг бусад олон улсын тэргүүлэх агентлагуудад ажиллаж байсан туршлагатай.
- Японы Шинжлэх ухаан, технологийн агентлагын ерөнхийлөгчийн зөвлөх Масуо Айзава
Биотехнологи, биоелектроник, био-мэдрэгчийн салбарт анхдагч судалгаануудыг хийж байснаас гадна Япон дахь Шинжлэх ухааны олон нийгэмлэгүүдийн тэргүүн, дэд тэргүүний албан тушаал хашиж байжээ.
- АНУ-ын ХOK архитектурын фирмийн ерөнхий дизайнер Билл Оделл
Дэлхийн хэмжээний томоохон шагнал хүртсэн төслүүдэд дизайнераар ажилласан. Тэрээр судалгаа, сургалт, их сургуулиуд, технологи, харилцааны чиглэл, салбарт дизайны тусламж үзүүлэхэд голлон ажилладаг. "ХOK" фирмийн захирлын зөвлөлийн гишүүн, дизайны зөвлөлийн удирдагч бөгөөд фирмийн ажлыг бүхий л түвшинд хянадаг. Одел нь фирмийн 'Sustainable Design' шинэ санаачлагыг удирдагч. Мөн LEED /Leadership in Energy and Enviromental design/ хороонд ажилладаг USGBC /U.S. Green building Council/-д LEED 2.0 түвшний системийг зохиоход тусалсан.
- Финляндын Оюү Каростеч компанийг үүсгэн байгуулагч, чөлөөт ажилтан Илкка Какко
Бодит болон вэртуал инновацийн орчинг үүсгэх, Шинжлэх Ухаан, Технологийн Паркийн менежмент, бүс нутгийн хөгжлийн, бизнес менежментийн талаар зөвлөгөө өгөх, Платфорум сэтгэлгээ болон Serendipity (санамсаргүй нээлт) зэргийн талаар ажиллах сонирхолтой нэгэн. 2004 оноос эхлэн Инновацийн орчин, шинжлэх ухааны менежмент, 3 дахь үеийн шинжлэх ухааны парк, Serendipity менежмент зэрэг сэдвээр 100 орчим илтгэл тавин дэлхийн хэмжээний менежэр, илтгэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.
- KAIST дах Дэлхийн худалдааны төвийн судлаач эрдэмтэн Ким Гуан Ён
Монгол, Саудын Араб, Вьетнам, Солонгос улсын их сургуулиуд, дээд боловсролын институтэд судлаач, олон улсын R&D зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Түүний гол сонирхол нь технологи нэвтрүүлэх, технологи дамжуулах, гарааны хөтөлбөрийн програмыг улс орнуудад шинээр бий болгон хөгжүүлэхэд оршино.
- Конкордиа Вэнчур компаний гүйцэтгэх захирал Рик Расмуссэн
1996 оноос өнөөг хүртэл Олон Улсын Бизнесийн Хөгжил, Конкордиа Венчэс, Расмуссин Интернэшнл компанид ажиллаж байгаа. Тус компани нь Цахиуран хөндийтэй холбогдох сонирхолтой байгаа улс орнуудын эдийн засгийн хөгжлийн агентлагуудтай хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг.
- Солонгосын Ханкёнг Үндэсний их сургуулийн архитектур профессор Чой Донг Үг
Тэрээр Asian Concrete Federation (ACF Journal) сэтгүүлийн ерөнхий редакторын ажил эрхэлдэг. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу механик зангууны салбарт ажиллан цутгамлын материалд ширхэгэнцэртэй полимерийг ашиглан бүтцийн инженер хийх сонирхолтой.
- Силиклн Валлейгийн бизнес, хөрөнгө оруулалтын зөвлөх Майкл Гуревич
Тэрээр үйлчлүүлэгчиддээ зах зээлд нэвтрэх, бизнесээ хөгжүүлэх, нэгдэн нийлэх зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүнд нь өсч "С" түвшний онцгой энтерпренёр болсон байна.
- Солонгосын "Сүн Чун Хянг" их сургуулийн Судалгаа Хамтын Ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Хак Мин Ким
Сүүлийн 20 жилийн турш бүс нутгийн инновацийн системд үндэслэсэн бизнесийг дэмжих хөтөлбөрүүд дээр ажилласан нэр хүндтэй эксперт юм.
- БНХАУ-ын Цинхуа их сургуулийн TUS паркийн инновацийн институтын орлогч дарга Хэрбэрт Чен Хонгбо
Тэрээр Цинхуа их сургуулийн Шинжлэх ухааны TUS паркийн менежментийн багтай 2001 оноос эхлэн хамтран ажиллаж, менежментэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Х.Чен болон түүний менежментийн багийн чармайлтын үр дүнд TUS парк нь Хятад улсад болон дэлхийн Шинжлэх ухааны паркуудын дунд нэр хүнд нь өсч Бээжинд үйл ажиллагаагаа явуулдаг 1200 гаруй үйлдвэрүүд, HiTech гарааны компаниуд болон тэдгээрийн 20 гаруй дагалдах паркуудыг эгнээндээ нэгтгэсэн.
- Кувейтийн Шинжлэх ухааны судалгааны институтын ахлах зөвлөх Салах Ал-Мазиди
Тэрээр үндэстний болон олон улсын Шинжлэх ухаан, технологийн бодлого, R&D технологи, Шинжлэх Ухааны Паркийн менежмент, инноваци, энтерпренёр, мэдлэгийн эдийн засгийн менежмент, стратеги зэрэг чиглэлээр 30 гаруй жилийн ажлын туршлагатай.
- Солонгосын Технопаркийн холбооны тэргүүн, "Гёнбүк" технопаркийн ерөнхийлөгч Ри Жэ Хүүн
1996 оноос одоог хүртэл "Юүнгнам" их сургуулийн пропессороор ажиллаж байна. Мөн High-Tech компаниудын Хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. Тэрээр загвар гаргах, удирдах, хамтран ажиллах, мөн бүс нутгийн хөгжлийн талаар болон инновацийн агентлагууд, технологид тулгуурласан байгууллагууд болох Шинжлэх ухааны паркууд, Гарааны болон Венч компаниудын талаар судалгаа хийдэг нэртэй эксперт юм.