Нийгэм
Сайн мэдээ: Хан-Уул дүүрэг 200 хүүхэд хүлээн авах цэцэрлэгтэй боллоо
2015-11-26 03:13
Хан-Уул дүүрэг 200 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгтэй боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 27-р цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болно. Цэцэрлэг ашиглалтад орсноор 8 бүлгийн 200 хүүхдийн хүлээн авах боломжтой олж байгаа юм байна. Тус цэцэрлэг нь 1954 онд ашиглалтад орж, 60 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2015оны 6-р сараас Жи Жи Ай компани өөрийн хөрөнгөөр 4 сар гаруй хугацаанд гүйцэтгэж 200 хүүхэд нэмж авах боломжтой болж байгаа ажээ.
Хаяг: Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудлын BSB-ийн урд