Чингэлтэй дүүрэг хүүхдийн номын сантай боллоо
Чингэлтэй дүүрэг хүүхдийн номын сантай боллоо. Дүүргийн дэргэдэх анхны хүүхдийн номын сангийн нээлтийг өнөөдөр хийнэ
. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2010 онд анх шав тавьсан нь өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болоод байгаа аж.
Номын сангийн 3-р давхарт ЕБС-ийн бага ангийнхан үйлчлүүлэх бөгөөд уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийдэж, хүүхдүүдийг тоглоом наадмаар дамжуулан номд дурлуулах, ном унших хүсэл эрмэлзэлтэй болгох зорилготой юм байна. Харин 4-р давхарт шинжлэх ухааны танхим байгуулсан. Уг танхим ШУ-ны олон салбарын номоор сурагч хүүхдүүдэд үйлчилж, тэднийг ирээдүйн эрдэмтэн болоход нь тусална. 5-р давхарт ахлах ангийнхныг суулгана. Их, дээд сургуульд орохоор шамдаж буй хүүхдүүдийг мэргэжил сургуулиа сонгоход нь дэм болох үүднээс ерөнхий мэдлэгийн номоор сан хөмрөгөө баяжуулахаас гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрдэм мэдлэг, гоо зүйн боловсролоо дээшлүүлэхэд нь манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Мөн тус номын сан харааны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж, сонсдог номоор үйлчилнэ
.