Нийгэм

МIT-н технологийн тойм сэтгүүлийн ерөнхийлөгч '2015 оны шилдэг 10 технологийн нээлт' сэдвээр илтгэл тавина

Bolor Rose
2015-11-26 04:29

Дэлхийд алдартай  Массачуссетсын Технологийн Их сургууль /MIT/-ийн технологийн тойм сэтгүүлийн ерөнхийлөгч, хатагтай Kathleen D.Kennedy Монголд хүрэлцэн ирж '2015 оны шуугиан тарьсан шилдэг 10 технологийн нээлт' сэдвээр илтгэл тавина. Хатагтай Kathleen D.Kennedy манай улсад энэ сарын 25-аас 29-ний өдрүүдэд айлчлал хийж байгаа бөгөөд илтгэлээ энэ сарын 28-ний 10 цагт ШУТИС-ийн байранд тавих юм байна. 

2001 оноос MIT -ийн “Technology Review” сэтгүүл нь жил бүрийн шуугиан тарьсан шилдэг 10 технологиудын дарааллыг тодорхойлж гаргадаг болсон аж. Энэ  ажил нь эдийн засгийг өсгөх болон шинэ компанийг бий болоход гол залуур болж өгдөг байна. Цахим ертөнцийн орчинд гарсан хамгийн сүүлчийн шуугиан тарьж байгаа нэг шинэ технологи гэхэд л ургамлын фотосинтезийг асар их хэмжээгээр нэмэгдүүлэн, дэлхий даяар өндөр ургац авах боломжтой болсноор олон компаниудын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлжээ. Иймээс энэ 2015 оны шилдэг технологийн жагсаалт нь инновацийг дэлхий даяар түгээхэд их нэмэр болж байгаа ажээ.