Нийгэм

Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд уриалсан вэб нээгджээ

Bolor Rose
2015-11-27 02:47

Машинаа гаражид тавихаар гэрээсээ гараад амиа алдсан 27 настай ирвэс хамгаалагч залуугийн хэрэг олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Талийгч Т.Лхагвасүмбэрэл Ирвэс хамгаалах сангийн ажилтан байсан бөгөөд Тосон бумбын уулыг хамгаалдаг байсан.

Тосон бумбын уулын орчмыг, ялангуяа ирвэс, хулан зэрэг зэрлэг ан амьтан их бэлчдэг газруудыг тусгай хамгаалалтаас чөлөөлүүлээд, уул уурхай үйл ажиллагааг явуулъя гэсэн саналууд гардаг байжээ. Мөн тус газар палеонтологийн их нөөцтэйг  судлаачид тогтоосон  бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн олдвор нэлээд олддог газар байжээ. Тиймээс ирвэс хамгаалагч залуугийн үхлийн шалтгаан хулгайн анчид, уул уурхайн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байх магадлалтай эсэхийг, гадны ямар нэг нөлөө, дарамт шахалт байсан эсэхийг тогтоохоор Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн юм. Байгаль, газар шороо, ан амьтнаа хамгаалж явсан залуугийн хэрэг олон нийтийг нэлээд цочролд оруулаад байгаа бөгөөд түүний хэргийг илрүүлэхийг уриалсан http://justice4sumbee.weebly.com/ вэб сайт нээсэн байна. 

Түүнчлэн талийгаач ирвэс хамгаалж байхдаа 4 удаа халдлагад өртөж байсан талаар түүний аав ярьсан байна. Дашрамд дурдахад талийгаач залуу 1 дүгээр сард Англид суралцахаар төлөвлөж байсан тухай  http://justice4sumbee.weebly.com/  сайтад бичжээ. 

 

 


  1. 202.21.109.* Зочин 2015-12-01 16:58
    Түүнчлэн талийгаач ирвэс хамгаалж байхдаа 4 удаа халдлагад өртөж байсан талаар түүний аав ярьсан байна.
  2. 202.21.109.* asfd 2015-12-01 16:59
    testing
  3. 202.21.109.* Зочин 2015-12-01 16:59
    sadfasdf