Дэлхийд
Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2015-11-27 03:35
Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Ерөнхий хэл зүй, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг (бүжиг, хөгжим) зэрэг чиглэлээр бакалавр, магистр, доктор, докторын ангид 2016-2017 онд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг Энэтхэгийн засгийн газраас зарлажээ.
Тавигдах шаардлага:
-Суралцах салбарын талаар мэдлэгтэй байх
-Англи хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай байх
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.12.04
Өргөдөл гаргахдаа сонирхсон мэргэжлийн чиглэл, холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл болон өөрийн суралцах чадварыг илтгэсэн намтрыг (CV, нэгээс илүүгүй хуудас байх) [email protected] хаягаар илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.iccr.gov.in