Улсын их хурал

Монгол улс 1996 онд хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ

М.Энхмаа
2015-11-27 07:05

Монгол Улсын Их Хурал 1996 оны наймдугаар сарын 29-ний өдөр “Хэлмэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай” 33-р тогтоолыг баталсан байна. Энэхүү тогтоолоор улс төрийн хилс хэргээр олон мянган иргэдийг хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүссэн бөгөөд амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсаж байхаар тогтсон байна. 

Мөн улс төрийн их  хэлмэгдүүлэлт болж өнгөрсөн 1937 оны 9-р сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон улс даяар тэмдэглэж байхаар тогтжээ.