Нийгэм

Сайн мэдээ: 33 тэрбумын хөрөнгө оруулалттай электрон төхөөрөмжийн үйлдвэрлэлийн парк байгуулах төсөл хэрэгжинэ

Bolor Rose
2015-11-30 06:48

Манай улсын электроникийн үйлдвэрлэлд дэвшил авчрах  33 тэрбумын хөрөнгө оруулалттай  электрон төхөөрөмжийн үйлдвэрлэлийн парк байгуулах төсөл хэрэгжиж эхэлнэ.  Тодруулбал, Монголын электрон техник үйлдвэрлэгчдийн холбоо “Дүйнхэр Тэргүүн” ХХК, “ Монгол Косэн” ТББ, Японы улсын “Furnace” Co.,Ltd, “KSJ” Co.,Ltd хамтран  электроникийн үйлдвэрлэлд шилдэг технологи нэвтрүүлэн электрон төхөөрөмжийн “HI-TECH”  үйлдвэрлэлийн парк байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Үйлдвэрлэлийн паркийг Төв аймагт байгуулах бөгөөд 5 жилийн хугатай хэрэгжих юм байна. Паркийг байгуулснаар Монгол улсдаа  үйлдвэрлэсэн зэс ашиглан электроникийн үндсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортод гаргах юм. Мөн электрон төхөөрөмжийн үйлдвэрлэлийн паркийг байгуулснаар жилд 12 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бөгөөд 224 хүний ажлын байр шинээр гарч ирэх юм байна. 

 Электрон төхөөрөмжийн үйлдвэрлэлийн паркт 3 төрлийн үйлдвэр байгуулна. Үүнд:

Зэс хуулга үйлдвэр

Тус үйлдвэрийг Японы МPCA хамтран ажиллах байгуулах бөгөөд Японы Sumitimo болон Furnance компани, Хятадын JIANGNANG MACHINE тоног төхөөрөмжийг ашиглах гэрээ байгуулсан байна. 

-Электроникийн зэс хавтангийн үйлдвэр

Тус үйлдвэрийг байгуулснаар  МОНЕЛ  брэндийн бүх төрлийн гэр ахуйн тоногт төхөөрөмжийг Монголд угсрах, үйлдвэрлэх боломжтой болох юм байна. 

-Электрон төхөөрөмжийг хэвлэл хавтангийн үйлдвэр

Японы Furnance компанийн тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэн Япон улсруу экспортлохоор гэрээ байгуулсан
 
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.