Нийгэм

Нийт ажиллагчдын 40 гаруй хувьтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй

М.Энхмаа
2015-11-30 06:50

Үндэсний статикийн хорооноос 2014 онд гаргасан тоогоор Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 1206.6 мянга байгаагаас 92.1 хувь буюу  1110.7 мянган хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид байна. Хөдөлмөр эрхэлж буй 1110.7 мянган ажиллагчдын 40.7 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг ажээ.

Улаанбаатар хотын нийт ажиллагчдыг харьяалах салбараар нь жагсаахад хамгийн их 21.1 хувь буюу 95,526 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажилладаг байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 9181 ажиллагч ажилладаг аж.

Харин Монгол улсын хэмжээнд ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 329.1 мянга, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 156.0 мянган ажиллагчид байгаа  нь нийт ажиллагчдын 43.9 хувийг эзэлж байна. 

Үүнээс харахад нийт ажиллагчдын ихэнхтэй нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харагдаж байна.