Манай улсад ажилладаг гадаад засварчид биднээс 11 дахин их цалин авдаг
Хөдөлмөрийн судалгааны институт орон нутгийн 711, Улаанбаатар хотын 1020, нийт 1731 ААНБ-ын 28763 ажиллагчдыг хамруулан цалин хөлсний бүтцийн судалгаа хийжээ. Эдгээр ажиллагчдын 14873 буюу 51.7 хувь нь эрэгтэй, 13890 буюу 48.3 хувь нь эмэгтэй ажиллагчид байна.
Үндсэн цалингийн улсын дундаж 528.7 мянган төгрөг
байгаа бөгөөд эрэгтэй ажиллагчдын үндсэн цалингийн дундаж 555.4 мянган төгрөг, эмэгтэй ажиллагчдын үндсэн цалингийн дундаж 500.1 мянган төгрөг байжээ. Эрэгтэй ажиллагчдын цалин эмэгтэй ажиллагчдынхаас 55.3 мянган төгрөгөөр буюу 11.0 хувиар илүү байна.
ААНБ-уудыг салбараар нь ангилан үндсэн цалингийн дунджийг авч үзвэл уул уурхай, олборлолтын салбар хамгийн өндөр буюу улсын дунджаас 342.7 мянган төгрөгөөр өндөр байна.
Монголд ажиллаж буй гадаад ажиллагчдын үндсэн цалингийн дундаж 1,771.7 мянган төгрөг байна
. Гадаад ажиллагчдын цалин салбараар авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллаж буй гадаад ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 7,299.7 мянган төгрөг байна. Харин энэ салбарт ажилладаг монгол ажиллагчид 627.9 мянган төгрөгний цалин авдаг нь гадаад ажилчдынхаас 11.6 дахин бага байна.
-
91.243.107.*
Зочин
2015-12-01 21:00
UBTZ yagadilhan gadaadiin ajilchid ni ymaa sain medehgui hernee heden sayaar tsalinjdag shuu dee. Oorsdoos ni asuuhaar helddeggui ym. sanaa ni zovdog uu nuuh heregtei bdg ymuu medehgui l ym1 0 Хариулах