Г.Баярсайхан “Байгальд хамгийн ээлтэй гишүүн”-ээр тодорлоо
Өнөөдөр “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын “Ногоон од” дурсгалын цом гардуулах ёслол БОНХАЖЯ-ны “Говь” танхимд боллоо. "Хөвсгөл далайн эзэд" төрийн бус байгууллага 2006 оноос хойш байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг дэмжих, сонгогч-иргэдийг гэгээрүүлэх, байгаль орчны мэдээллээр хангах зорилгоор "Ногоон од" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ажээ. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Монголын байгаль орчны хууль тогтоомжид үнэлгээ хийж, парламентын гишүүдээс байгаль орчинд ээлтэй болон хаалтай ажилласан хүмүүсийг тодруулан олон нийтэд зарладаг байна.
Тэд энэ удаа УИХ-ын гишүүдийн 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажил, гаргасан идэвх санаачилга, хүчин чармайлтынх нь чансааг тогтоон байр эзлүүлэхэд Г.Баярсайхан гишүүн байгальд ээлтэй хууль нэгийг санаачилж, гурван хууль батлалцсан
аас гадна гурван удаа байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг шалгасан гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Түүнтэй хамт С.Одонтуяа, Д.Ганбат, Л.Энх-Амгалан нар мөн “Байгальд хамгийн ээлтэй гишүүн”-ээр шалгарчээ.
Энэ үеэр Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа : " Эрхэм гишүүдийн санаачилж батлуулсан Ой тухайн хууль л гэхэд ойг тоолох системийг олон улсын түвшинд гаргаж, ойн аюулгүй байдалд хяналт тавих, цэвэрлэгээ хийх, түймэр гарсан тохиолдолд хэнд ямар хариуцлага хүлээлгэх гэх мэт асуудлыг шийдэж чадсан" гэдгийг онцолсон байна.