Нийгэм
Нийслэлд сүүний үйлдвэрийн үнээний ферм байгуулна
2015-12-01 03:01
Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүний үйлдвэрийн үнээний ферм байгуулна. Тодруулбал, Нийслэлээс “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Сүүний үйлдвэрийн үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөлд Нийслэлийн төсвөөс 11 сая 891 мянган төгрөг гаргахаар болсон
байна.
Төсөл гүйцэтгэх ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллахаар болжээ.
-
122.201.21.*
Зочин
2015-12-01 18:42
Сүүний үүлдрийн үнээний ферм биш үү? Үнээ чиний өөрөө сүүний үйлдвэр юм шүү дээ!0 0 Хариулах