Нийгэм

Эмэгтэй энтрепренёруудын уулзалт болно

Bolor Rose
2015-12-01 03:28

“Монголын энтрепренёр эмэгтэйчүүд”, “Дэлхийн банк”, “Startup Mongolia” байгууллагууд хамтран  “Women entrepreneurs meet up” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 4-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулахаар болжээ. Уулзалтаар  үндэсний хэмжээнд тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудлуудыг мэдээллийн технологийн дэмжлэгтэйгээр хэрхэн шийдэж болох санаа санаачлагын тухай ярилцах юм байна. Хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл хүрэлцэн ирж карьераа хэрхэн эхлүүлсэн, амжилттай манлайлагч эмэгтэй байх талаар илтгэл тавих аж. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Дэлхийн банк”, “Startup Mongolia”, “Internews” байгууллагууд хамтран "Code4GreenUB" төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд болох замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүч гэх мэт 21 асуудлыг мэдээллийн технологийн дэмжлэгтэйгээр хэрхэн шийдэж болох санаа санаачлагыг залуучууд гаргажээ. 2016 оноос уг төсөл "Green Nation Challenge" нэртэйгээр үндэсний хэмжээнд тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах бөгөөд нийт шагналын сан 30 сая төгрөг юм.