Дэлхийд
Монголчуудын ингэнд ботго авахуулах уламжлалт ёс ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдлээ
2015-12-02 02:21
Монголчуудын ингэнд ботго авахуулах уламжлалт ёс ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдлээ. Тодруулбал, 2015 оны 11 сарын 30-наас 12 сарын 4-ний өдрүүдэд Намибийн Виндхук хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан болж байгаа билээ. Өчигдрийн хуралдаанаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн өв болох "Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон" ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлийн биет бус өвөөр бүртгэлээ.
Дээрх ангилалд нийт 8 өв нэр дэвшсэнээс 5 нь бүртгэгдсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ