Дэлхийд

Охинтой болсон Марк Зукерберг фэйсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг сайн үйлсэд зориулна гэдгээ зарлалаа

Bolor Rose
2015-12-02 03:13

 Марк Зукерберг фэйсбүүкийн хувьцааныхаа хувьцааныхаа 99 хувийг сайн үйлсэд зориулах болсноо өчигдөр зарлалаа. Энэ нь одоогийн үнэлгээгээр $45 тэрбумтай тэнцэх хөрөнгө ажээ.  Түүнчлэн Приссила Чан тэр хоёр охинтой болж, охиндоо Макс хэмээх нэр өгснөө зарласан байна. Охиныхоо төрсөн өдөр ийнхүү тэд Chan Zuckerberg Initiative нэртэй сан байгуулж байгаа ажээ. Тус сангийн  зорилго нь хувь хүний боловсрол, өвчнийг анагаах, хүмүүсийн харилцаа холбоонд дэмжлэг үзүүлэх гэсэн чиглэлүүдээр ажиллана.

Зукерберг, Чан нар сүүлийн 10 жилд нийт $1.6 тэрбумыг буяны үйлсэд хандивлаад байгаа ажээ. 

Та бүхэндээ аз жаргалтай хосуудын охиноо төрөхөөс хэдэн долоо хоногийн өмнө хийсэн бичлэгийг хүргэж байна. 

 

A few weeks before Max’s birth, Priscilla and Mark took a morning to reflect and record their hopes for their daughter and all children of her generation.

Posted by Chan Zuckerberg Initiative on Tuesday, December 1, 2015

  1. 103.57.95.* Зочин 2016-02-28 20:16
    ЗӨВ ШҮҮ