Нийгэм

2016 онд дараах 20 барилгыг хувьчилна

Bolor Rose
2015-12-02 09:22
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах барилгын  жагсаалтыг  баталлаа. 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчилж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.  
 

2016 онд хувьчлахаар болсон барилгууд

-"Эрхэмжаргалан" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

-"Шар дэгд" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны хуучин Цагдаагийн хэсэг байрлаж байсан барилга

-Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 2 хүний халуун усны барилга

-Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга

-Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга

-Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр

-Нийслэлийн Соёлын төв өргөөний Г корпус

-Сүхбаатар дүүрэг,13 дугаар хорооны цэцэрлэгийн 2 хуучин барилга

-Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 2 хэлтсийн хуучин барилга

-Чингэлтэй дүүрэг Өмчийн харилцааны газрын барилга

-Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Спорт заалны барилга

-"Нандин хүсэл" Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга

-39 дүгээр сургуулийн хойно байрлах Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга

-Чингэлтэй дүүрэг "Үйлс нэгт" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

-Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Захирагчийн ажлын албаны 2 барилга

-Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

-Сонгинохайрхан 2 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга

- Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга