Нийгэм

Судлаачид ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ОУ-ын зах зээлд гаргах боломжийн талаар хэлэлцэнэ

Bolor Rose
2015-12-03 02:01

“Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ОУ-ын зах зээлд гаргах боломж, арга зам” сэдэвт  эрдэм шинжилгээний хурал өнөөдөр  МҮХАҮТ-д болно. Хурлыг Отгонтэнгэр их сургуулийн санаачлагаар МҮХАҮТ-ын ноос ноолуурын зөвлөл, ШХА-ын Ногоон Алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа ажээ. Судлаачид ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ОУ-ын зах зээлд гаргах боломж, арга замыг олон талаас нь судалсан судалгааны илтгэлүүдээрээ тус ЭШХ-д оролцож байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэгчдийн зайлшгүй анхаарах шаардлагатай бүхий л зүйлсийг хөндсөн байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм байна.