Дэлхийд

Берлинд болсон үзэсгэлэнгээр Монгол ноолуур болон эсгийн бүтээгдэхүүний 60-70 хувь нь борлуулагджээ

Bolor Rose
2015-12-03 05:46

МҮХАҮТ-аас экспортыг дэмжих ажлын хүрээнд Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ-ын зах зээлд сурталчлан таниулах, худалдан борлуулах бусад орны үйлдвэрлэгч нартай мэдлэг туршлагаа солилцох, хамтран ажиллах түншлэх зорилгоор Берлин хотноо “Bazaar-Berlin”-2015 үзэсгэлэнд оролцоод иржээ. Үзэсгэлэнгийн үеэр Монголын ноолууран болон эсгий бүтээгдэхүүний чанарыг Герман улсын зах зээлд сурталчлан танилцуулж 60-70%-ийн борлуулалт хийсэн байна. 

Үзэсгэлэнд “PCY-cashmere” ХХК, “Snow-Fields” ХХК, “Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоо” ТББ, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв” ТББ, “SOR cashmere” ХХК, “Altai cashmere” ХХК, “Монланс” ХХК, “Nomadic Felting” ХХК оролцоод ирсэн байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд үзэсгэлэнд оролцогсдын саналын дагуу ХБНГУ-ын зул сарын баярын арга хэмжээний ил талбайн худалдаанд оролцох хүсэлтийг ХБНГУ дахь Монголын элчин сайдын яаманд албан бичгээр уламжлахаар болжээ. 


  1. 122.201.21.* Зочин 2015-12-03 21:19
    odoo zowhon zow managment l heregtei dee