Нийгэм
Трэнд видео: Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид эрүү үүсгэж, цэцэрлэгийг нь хаажээ
2015-12-04 03:15
Дундговь Аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын фэйсбүүк хуудсанд нэгэн цэцэрлэгийн багшийн ёс бус үйлдлийг дэлгэсэн иргэний мэдээлийг тавьсан нь олон нийтийг ихээхэн цочролд оруулаад байсан билээ. Энэ талаараа Дундговь Аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас:
"Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон
. Багшийн хүүхэд зодсон үйлдэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна" хэмээн Фэйсбүүк хуудаснаа мэдээллэжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагад Оюуны хөгжил хүүхдийн цэцэглэгийн багшийн ёс зүйтэй холбоотой иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хууль хяналтын байгууллагатай хамтран холбогдох шалгалтыг хийж байна.
Posted by Дундговь Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар on Thursday, December 3, 2015