Нийгэм

Ээжүүдийн гарааны бизнес арга хэмжээг зохион байгуулна

Bolor Rose news.trends.mn
2015-12-04 13:54

Гарааны бизнес эрхлэх хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйчүүд, ээжүүдэд зориулан  мэнторын зөвөлгөө өгөн, гарааны бизнесээ эхлүүлэхэд нь зөв зүгт залах боломжийг олгох "Startup weekend Mompreneurs" үйл ажиллагааг энэ сарын 4-6-ны өдрүүдэд IT Park-д зохион байгуулна. Startup weekend нь шинээр, амжилттай бизнес санаагаа босгох үндэсийг сурч буй хүмүүс болон энтрепренёр, гарааны бизнесийг үүсгэн байгуулагчдын олон улсын хөдөлгөөн  бөгөөд Вашингтоны Сеаттлаас гаралтай бөгөөд Монгол, өмнөд Африк, Канад, Бразил зэрэг дэлхийн 140 орон, 800 гаруй хотод зохион байгуулагддаг арга хэмжээ ажээ.