Х.Тэмүүжин : Олон улсад биеэ үнэлэх үзэгдэлтэй арай өөрөөр тэмцдэг болсон
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын Х.Тэмүүжин :
Биеэ үнэлэх үзэгдэлтэй олон улсад арай өөр аргаар тэмцдэг болсон. Биеэ үнэлж байна гэж үзээд эмэгтэй хүн рүү нь чиглүүлж хариуцлагыг нь өндөрсгөөд зөрчил юм уу гэмт хэрэг болгоод тавьчихаар энэ үзэгдэл улам бүр далд болдог. Тухайн хүн өөрөө хэлж чадахгүйгээсээ болоод эрүүл мэндээ ч үзүүлж чадахгүй байдалд ордог. Нөгөө талаар биеэ үнэлэх үйл явцаар нь шалтаглаад хүн худалдаалах гэмт хэрэг гарч ирдэг
. Хэрвээ чи миний үгээр байхгүй бол би чамайг биеэ үнэлдэг гэж хэлээд баривчлуулна, шийтгүүлнэ гэдэг. Нөгөө хүн ийм шалтгаанаас болоод хэн нэгэн хүнд зуучлагдаад, хэн хэгэн хүний зохион байгуулалттай биеэ үнэлүүлэх үйл явц руу орж өөрөө мөлжлөгийн нэг хэсэг болоод хувирчихдаг. Тийм учраас нийгмийн энэ урхагтай үзэгдлийг эмэгтэй хүн рүү чиглүүлэхгүйгээр мөнгөтэй, худалдаж аваад байгаа эрэгтэйчүүд рүү нь чиглүүлэх байдлаар шийдвэрлэдэг болчихсон
юм байна лээ. Тэгэхээр бид яах аргагүй энэ үзэгдэлтэй ухаалаг тэмцэх ёстой. Ухаалгаар ил болгож хяналтандаа оруулах ёстой.
Бас нэг аймшигтай зүйл нь биеэ үнэлэх нь гэмт хэрэг гээд явчихаар хууль сахиулагчид юм уу, хариуцлага тооцох гэж байгаа байгууллагуудын зарим нэг увайгүй хүмүүс үүн дээр нь дахиад зөв бус үйл ажиллагаа явуулаад эхэлдэг. Тиймээс бид зөвхөн эмэгтэйчүүдийн арчаагүй байдал гэхээс арай өөр өнгөөс харах хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол улс хүн худалдаадах гэмт хэргийн гол бааз болох аюул учирч эхэлнэ. Энэ аюулын гол гогцоо нь бид хуулиараа тэр хүмүүс муухай, тэд нарыг шийтгэнэ шүү гэсэн алдаатай бодлого явуулсны гай
. Тийм учраас энэ алдаатай бодлогоо засаад энэ чиглэлээр өөр бодлого хэрэгжүүлээд үзье гэсэн санаачилгыг би дэмжиж байна.