Ч.Сайханбилэг: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас илүүтэй зээл авагчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :
2012-2015 онд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавьсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2015 оны 1-р сарын 29-нд баталж 7-р сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийг баталснаар өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедын зардлыг ЭМДС-аас олгож байна
. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүссэн иргэдэд учирдаг төрийн хүнд суртлыг багасгасан.
Төрөөс тэтгэврийн талаар 2015-2030 онд баримтлах бодлогыг 2015 оны 6-р сарын 18-нд баталсан. Тэтгэврийн доод хэмжээг 140.3 мянгаас 230.0 мянгад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 105.2-195.0 мянгад хүргэсэн. Дундаж тэтгэврийн хэмжээг 162-283 мянган төгрөгт хүргэж, 63.9-85.3 хувиар өсгөсөн
байна.
Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан байна. Арилжааны банкууд тэтгэврийн зээлийг сарын хүү 1,5%-тай, 12-24 сарын хугацаатайгаар олгож байна. Тэтгэврийн зээлийг ахмадууд ихэвчлэн гэр бүлийн бусад гишүүдийн хэрэгцээг хангахад ашиглаж байгаа
нь ажиглагдсан. Нийт 580.000 орчим иргэний ажилласан жилийг 5-11 жилээр нэмэгдүүлэн тооцох нийгмийн хамгааллын арга хэмжээг авсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 81 ажил олгогч, 5135 даатгуулагчийг хамруулан НД-ын тухай хууль тогтоомжийн дагуу шалгасан. Ахмадуудаас санал авахад “Тэтгэврээ өөртөө зориулж байхыг хуульчлах” саналыг судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь гаргасан.
Банкны үйл ажиллагаанд төрийн байгууллага оролцон захиргаадалтын аргаар зээлийн нөхцөлийг өөрчлөх эрхгүй. ЗГ-аас Монголбанктай хамтран инфляцийн түвшинг тогтвортой бууруулах, санхүүгийн эрсдэлийг багасгах бодлого баримталж байна. Эдийн засгийг сэргээн тогтвортой өсөлтийн замд оруулах бодлогын зохистой хувилбарыг боловсруулж хэрэгжүүлэхийг хичээж байна.
Цаашдаа НД-ын салбарын ялангуяа НДС-ийн эрх зүйн орчны өөрчлөлтийг хийх цаг болсон. НДС-тай уялдуулж тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг сайн судлах хэрэгтэй. Асуудал их байгаа. НДС-ийн хадгалалтыг тэтгэврийн зээлийн хүү бууруулахтай холбох нь буруу. Тус бүртээ яригдах асуудал. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас илүү зээл авагчдын амжиргааны түвшинг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй.
-
103.23.51.*
bold
2015-12-05 15:35
bi jijig kompanid ajillaj bgaad 5saraas hoish huduu yavaad say 11sard ajildaa orson yumaa tegd niimgiin daatgal nuhuj tuluh bolomj neegdsen gesen ter n yamar uchirtai yum be neg bol nuhuj tulj bolno geed bhad nuguu hun n blhoor bolohgui geed bh yumaa hurdan nuhuj tulmuur bnaa bolomj olgoochee shine huuli garsan bol0 0 Хариулах