Нийгэм

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүртэй болох асуудлаар хэлэлцэнэ

Bolor Rose
2015-12-07 01:39

Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгуулна. Зөвлөгөөний зорилго нь худалдааны салбарын хөгжлийг боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа ажээ. 

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч ложистикийн компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн 800 орчим төлөөлөгч  оролцоно