Ардчилсан намын бодлогын зөвлөл байгуулагдлаа
Ардчилсан намын дарга З.Энхболдын тушаалаар Ардчилсан намын Үндсэн дүрмийг үндэслэн Бодлогын зөвлөлийг байгуулжээ. Бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар С.Ламбааг түр хугацаагаар томилоод байгаа юм. Мөн ажлын албаны нарийн бичгийн дарга нарыг санал болгож томилуулахыг Ажлын албаны дарга С.Ламбаад үүрэг болгосон байна. Бодлогын зөвлөл нь АН-ын Үндсэн дүрмийн 6.7.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг явуулах юм. Мөн намын бодлого тодорхойлох, мөрийн хөтөлбөр боловсруулах, намын дүрэм бусад үйл ажиллагаатай холбоотой журам боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ажээ.
Бодлогын зөвлөл нь дараах бүлгэмүүдтэй байна
:
1. Төрийн байгуулалт, аюулгүй байдал, гадаад бодлого
2. Эдийн засаг, санхүү, худалдаа
3. Хууль эрх зүй
4. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал
5. Үзэл суртал, соёл, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
6. Боловсрол, шинжлэх ухаан
7. Эрүүл мэнд, спорт
8. Хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон хөгжилд
9. Уул уурхай, эрчим хүч
10. Аж үйлдвэр, мэдээллтийн технологи
11. Барилга, хотын хөгжил
12. Зам тээвэр, ложистик
Эдгээр бүлгэмүүд нь хариуцсан салбарын талаар байнгын судалгаа бэлтгэн, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулж, АН-ын хүний нөөцийг бэхжүүлэх бодлого явуулах аж
.