Нийгэм

Нийслэл хотын албан татвар авч эхэлснээс хойш нийслэлийн төсөвт 193,177,0 мянган төгрөг төвлөрчээ

М.Энхмаа
2015-12-07 04:46

Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 2 сар гаруйн хугацаанд нийслэлийн төсөвт 193,177.0 мянган төгрөгийг төвлөрүүлжээ.

Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг нэг хувиар ногдуулахаар заасан бөгөөд энэхүү татвараас жилдээ 13 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар татвар төлөгчийн бүртгэлийн програмд 543 иргэн, 3834 хуулийн этгээд гээд нийт 4377 албан татвар суутгагчийг бүртгээд байгаа ажээ. 

 


  1. 59.153.113.* ӨВӨӨ 2015-12-07 18:41
    ЛАМБААГ ДАРГААР НЬ СОНГОСОН НЬ ЯАМАЙ ДАА ГИШҮҮД НЬ ХАРИН ЯАХ БОЛ