Нийгэм
Хэвлэх үйлдэрийг худалдаж авах дараагийн эзэн ТАВАН БОГД
2015-12-07 06:39
Хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар 24 тэрбумаар авсан гадаадын иргэн Абдул Карим барилгыг авахаасаа татгалзсан тухайгаа мэдэгдсэн билээ. Хэрвээ Абдул Карим Нийслэлийн өмчийн газарт энэ хүсэлтээ албан ёсоор гаргах юм бол хэвлэх үйлдвэрийг худалдаж авах дараагийн эзэн ТАВАН БОГД групп болох ажээ. Учир нь төрийн болон өмчийн тухай хуулиар дуудлага худалдаагаар авсан барилгынхаа мөнгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны үеэр дараагийн үнэ хаясан хүн авах ёстой ажээ. ТАВАН БОГД групп дуудлага худалдааны үеэр Абдул Каримийн дараагийн үнийн санал болох 23 тэрбум 850 сая төгрөгийг хэлжээ.