Улсын их хурал

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 2000 орчим иргэдээс санал авчээ

М.Энхмаа
2015-12-07 08:28

АН өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 2000 орчим иргэдээс авсан судалгааны дүнг танилцуулжээ. Судалгаагаар үндсэн хуулийн ихэнх өөрчлөлтийг дэмжсэн байна. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг судалгаанд оролцсон иргэдийн  84,6 хувь нь буруу гэж үзэн дэмжээгүй ажээ.

АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд ард иргэдээс зэрэг санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналыг ярилцаж байгаа аж. Нэгэнт иргэд сонгуулиа өгөх гээд зардал гаргаад ирж байгаа учраас Ард нийтийн санал асуулга гэж дахин зардал гаргалгүй ингэж шийдэж болно гэж үзсэн байна.


  1. 91.243.109.* Зочин 2015-12-07 22:34
    arai l 3saya irgeniig ni 2000 gesen too toloolj chadahgui shuu anhaaraarai...