Нийгэм
Монгол хүүхдүүд өөрсдийн хийсэн төхөөрөмжөөр хиймэл дагуултай холбогдох туршилт хийлээ
2015-12-08 02:54
Монгол хүүхдүүд өөрсдийн хийсэн төхөөрөмжөөр хиймэл дагуултай холбогдох туршилт хийлээ. Тодруулбал, Монгол хүүхдүүд анх удаагаа өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр Японы ALOS-2 хиймэл дагуултай холбоо тогтоох анхны туршилт
ыг Драмын театрын урд өнгөрсөн шөнө хийсэн байна. Туршилт амжилттай болсон бөгөөд Японы сансрын JAXA агентлагаас мэдээллээ хүлээх л үлдсэн байна. Мэдээллийг боловсруулах, шаардлагатай газруудад түгээх гээд олон ажил байгаа тул 1-3 хоног зарцуулагдан холбоо тогтоосон мэдээлэл ирэх юм байна.