Бусад

Дэлхийд танигдсан Гоулдс Жим Монголд

Контент маркетинг news.trends.mn
2015-12-08 11:28

Бялдууржуулах урлагийн суурийг тавьсан Гоулдс Жим Монголд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Энэхүү жим нь нарийн стандарт журмын дагуу хийгдэх бэлтгэл сургуулилтыг зориулалтын тоног төхөөрөмжтэй хослуулан хүмүүсд бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгож хүссэн үр дүнд нь хүргэдгээрээ онцлог юм.

Анх 1965 онд АНУ-ын Калифорни мужийн биеийн тамир, бялдаржуулах урлагийг сонирхогч Жое Гоулд гэгч эр Гоулдс Жимийг үүсгэн байгуулсан байдаг. Гоулдс Жим нь 1985 онд Канадад олон улс дахь анхны салбараа нээснээс хойш өнөөдрийг хүртэл АНУ, Их Британи, ОХУ, Япон, Герман, Австрали зэрэг дэлхийн ихэнх улс орнуудад 700 гаруй салбараа нээн үйл ажиллагаа амжиллттай явуулж байгаа аж.

Дэлхийн бялдаржуулах урлагийн бүхий л одуудын амжилт Гоулдс Жимтэй салшгүй холбоотой байдаг. Гоулдс Жимийн үр дүнтэй, нарийн стандарт журмыг дагасан бэлтгэл сургуулилт байгаагүй бол та бидний сайн мэдэх Арнольд Шварценеггер, Жан-Клод Ван Дами, Прис Броснан, Сильвестр Сталлоне зэрэг одууд амжилтад хүрэхгүй байх байсан биз.

Тиймээс ч Олон улсын бодибилдингийн тэмцээнд түрүүлж байгаа бүх тамирчдын гарал үүсэл нь Гоулдс Жимээс эхлэлтэй байдаг. Учир нь энэ бол дэлхийн брэнд юм.

 


  1. 103.57.95.* Зочин 2015-12-09 23:28
    goy yum be
  2. 202.9.40.* Зочин 2015-12-08 19:37
    Ene nuguu ikh mongol horoololiin ikh mongol tuv dr bdg mun uu ? Hajugar n yavsan tasarhai haragdj bn le
  3. 103.9.90.* Зочин 2015-12-08 17:27
    хаана байдаг юм бэ
  4. 43.242.242.* Зочин 2015-12-08 14:41
    yamar goy yum be? USA-d baihdaa yavdag baisan neegdehgui yum baihdaa gej zunduu huleej bailaa
  5. 202.21.109.* Зочин 2015-12-08 13:30
    nice nice
  6. 103.9.90.* Зочин 2015-12-08 12:49
    end yavnaa