Нийгэм

Ирэх жил нийслэлд зургаан бага сургууль шинээр байгуулна

Bolor Rose
2015-12-09 01:48

Нийслэлд ирэх жил зургаан бага сургууль шинээр байгуулах захирамжийг Нийслэлийн захиргаанаас гаргажээ.Нийслэлд зургаан бага сургууль шинээр байгуулагдсанаар 1080 хүүхэд сурах боломж бүрдэх юм байна. Шинээр байгуулагдах сургуулиудын байршил болоод суудлын тоо, нэрийг дор харууллаа. 

-Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 180 хүүхдийн багтаамжтай 136 дугаар бага сургууль

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 180 хүүхдийн суудалтай 137 дугаар бага сургууль

- Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 180 хүүхдийн суудалтай 132 дугаар бага сургууль 

-Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хороонд 180 хүүхдийн суудалтай 133 дугаар бага сургууль 

- Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 180 хүүхдийн суудалтай 134 дугаар  бага сургууль 

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 180 хүүхдийн суудалтай 135 дугаар бага сургууль