Засгийн газар

Биокомбинат орчмыг дагуул хот болгон хөгжүүлэхэд Будапешт хоттой хамтран ажиллана

М.Энхмаа
2015-12-09 02:29

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн өдрүүдэд Унгарын Будапешт хотод ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Будапешт хотын захирагч Иштван Тарлостой уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулжээ.

Тус санамж бичгийн хүрээнд хоёр хот цаашид : 

- Хотын ногоон төлөвлөлт, хүйтэнд тэсвэртэй мод шилжүүлэн суулгах,ундны ус цэвэршүүлэх зэрэг асуудлаар туршлага судалж, хамтран ажиллах

- Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар хэлэлцэж тохиролцсоны дагуу Биокомбинат орчмыг 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд нийцүүлэн МАА-д түшиглэсэн дагуул хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах

- Унгарын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт нийслэлийн хот төлөвлөлтийн 10 мэргэжилтнийг хамруулж, чадавхийг бэхжүүлэх

- Соёл урлагийн салбарт хамтран ажиллаж хоёр хотын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах

 зэрэг асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.  

Дээрх санамж бичгийн дагуу 2016 оны эхээр Унгарын ундны усны эксперт мэргэжилтнүүд Улаанбаатар хотод ажиллахаар болжээ.