Засгийн газар

“ДЭЛХИЙН ЭКСПО 2017”-д оролцох гэрээнд гарын үсэг зуржээ

М.Энхмаа
2015-12-10 02:43

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар тогтоолоор Казакстан Улсын нийслэл Астана хотноо 2017 онд зохион байгуулагдах “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” оролцох монголын талын ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд Д.Зоригтыг томилсон байна. 

Эрчим хүчний сайд Д.Зоригт Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг энэ оны 12-р сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” оролцох гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээгээр Касзакстаны талаас Монгол Улсад “Дэлхийн экспо-2017”–ын үеэр 350 ам дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайг үнэгүй олгох бөгөөд бусад дэмжлэг тусламж үзүүлэхэд бэлэн байгааг нотолжээ.

“Дэлхийн экспо-2017”-д монголын талын оролцох ажлыг зохион байгуулахад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим голлох үүрэгтэй оролцох юм байна.