Шуурхай мэдээ : Чуулганаар нэг ч хуулийн төсөл хэлэлцэгдсэнгүй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой
12 асуудал байсны 8 асуудлаар нь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
.
Үүнд :
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл
- Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
- Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Мөн Шударга ёс эвслийн бүлэг дараах 2 асуудлаар завсарлага авсан байна.
- “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төсөл
- “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” тогтоолын төсөл
Хуралдааны үеэр Б.Гарамгайбаатар “Хэлэлцэх ёстой олон чухал асуудал байхад МАН-ын гишүүд хуралдаа суухгүй, бүх асуудлаар завсарлага авч байна
.” гэлээ.