Нийгэм

"Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” чуулганаар гадаадын эрдэмтэд юуг онцлов?

Bolor Rose
2015-12-10 05:32

Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” чуулган болж өндөрлөсөн билээ. Чуулганд  БСШУ-ны яам, харьяа агентлагууд, МУИС, ХААИС хамтран зохион байгуулж, дотоодын 1000, гадны 20 төлөөлөгч оролцож, туршлага солилцож дэлхийн нэр хүндтэй  эрдэмтэд илтгэл тавьсан. Тиймээс чуулганы үеэр гадаадын эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэлийг тоймлон хүргэж байна. 

Солонгосын Сүн Чун Хянг их сургуулийн судалгаа, хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч, доктор ХАК МИН КИ: Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд бүсийн инноюацийн платформыг байгуулах нь чухал. Бүс нутгийн инновацийн талбар (платформ) гэж бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор үйлдвэрийн газар, их сургууль, судалгааны төв, хүрээлэн, Засгийн газар, бизнесийн үйлчилгээний байгууллагуудын сүлжээг бий болгох замаар ШУТ,  үйлдвэрлэлийн болон бизнесийн үйлчилгээний инновацийг дэмжих  зангилаа юм гэж томьёолсон.

 Японы ШУ, Технологийн агентлагын ерөнхийлөгчийн зөвлөх ,профессор МАЗУО АЙЗАВА:  Хөгжин дэвжих тогтвортой байдалд заналхийлж буй аюулыг сөрж шинжлэх ухаан, технологи инновацийг нэн даруй хөгжүүлэх шаардлага Азид тулгарч байна. Судалгаа хөгжлийн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологийн судалгааны дүнгээр дэлхийд Ази давамгайлж байгаа нь тодорхой юм. Яг одоо энэ шилжилтийн үед шинжлэх ухаан технологи инновацийн стратегийг тодорхойлж, бэхжүүлэх цаг тулгараад байна. 

БНХАУ- ын Цинхуа их сургуулийн шинжлэх ухааны паркийн (Тus Рark) дэд ерөнхийлөгч ЭРБЭРТ ЧЭНЭ: ШУ-ны паркийн амжилттай хөгжлийн гол хүчин зүйл нь байршил бөгөөд дэд бүтэц сайн хөгжсөн томоохон хотуудын ойролцоо байх нь чухал юм.  Тиймээс байрлалыг маш зөв оновчтой сонгох нь чухал. Үүний дараа үйлчилгээ буюу ШУП-н менежментийн багийн үзүүлж буй үйлчилгээ тэдний үйлчлүүлэгчдээ хандаж буй хандлага. ШУПаркаас үйлчилгээ авахаар ирж байгаа компаниуд янз бүрийн салбарынх байдаг тиймээс тухайн үйлчлүүлэгч юу хүсч байгаа түүнд ямар хэрэгцээ байна вэ гэдгийг маш сайн ойлгож хэрэгцээг нь хангах нь чухал болохоос үйлчлэгчид юу байх нь гол биш байдаг.

Кувейтийн шинжлэх ухааны судалгааны институтын ахлах зөвлөх, xувьчлалын дээд зөвлөлийн гишүүн, доктор САЛАХ АЛ-МАЗИДИ): Инновацийн соёлыг системтэйгээр нийгэмд тайлбарлах нийгмийг энэ соёлд төлөвшүүлэх шаардлага тулгарч байна.  АНУ-ийн Concordia Ventures, компанийн захирал РИК РАСМУССЕН: Шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийн өмнө дотоодын хөрөнгө оруулалтын орчинг бий болгох нь зүйтэй. АНУ-ын Шинжлэх ухаан технологийн хөгжилд Засгийн газраас оролцдоггүй хувийн салбарынхан хөгжүүлдэг. Старт-ап компани бүтэлгүйтэх түвшин өндөр байдаг. Венч хөрөнгө оруулалтын 10 коспани  байлаа гэхэд 3 компани дампуурч, 3 компани унтаа байдалтай, 3  компани нь ашиг олж, 1 компани нь пуужин харваж байгаа мэт ашигтай ажилладаг. Инкубатор нь компанийг үүсгэж бий болгодог, акселератор нь хөгжин дэвшүүлдэг механизм юм.

 

Солонгосын Технопаркийн холбооны тэргүүн РИ ЖЭ ХҮҮН: Солонгос улс бүс нутгаа тогтвортой ижил түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэрэгтэйг ойлгосон. 1990 ээд онд Засгийн газар, Их сургуулиуд, аж үйлдвэрийн хооронд холбоо хамаарал байхгүй байсан. Эдгээр 3 салбар нь зөвхөн өөрсдийн хамар доорх ажлыг хийдэг байсан. Бид засгийн газар, аж үйлдвэр, их сургуулиудыг нэгтгэсэн технопарк байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Солонгос улс анх 6 технопарк байгуулах төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар 18 технопарктай болсон бөгөөд бүх мужид технопарктай зарим мужид 2 технопарктай болсон. Технопаркийн хөгжлийн 3 үе шат, Орон зай бүрдүүлэх, дэд бүтэц байгуулах ажил 1998-2004 он, Техник, технологи худалдан авах, хангах явдлыг орон зай бүрдүүлэх гэж нэрлэсэн. Бодлого төлөвлөлт, бүс нутгийн инновацийн хөгжлийг хөтлөх боломжтой болгосон 2005-2012, 2013 оноос Технопарк нь бизнесийг дэмжих цөм болсон. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн.  Энэ 3 үе шат өөр өөрийн өвөрмөц шинж чанартай хэдий ч одоо бол зэрэгцэн явагддаг болсон.

USBC - us business consulting and investments компанийн ерөнхий менежер МАЙКЛ ГУРЕВИЧМонгол улс гадаад зах зээлд тулгуурлан хөгжих нь чухал бөгөөд өртөг шингэсэн буюу боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээ нь Монголын эдийн засгийн маш бага хувийг эзэлж байна. Монгол улс өөрийн гэсэн загварын гаргаад өвөрмөц тогтвортой экосистемийг бүрдүүлэхэд Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй.

АНУ, Массачусэтсийн технологийн их сургууль, MIT Тechnology Review сэтгүүлийн ерөнхийлөгч КАТЛИН КЭННЭДИ: Монголчууд шинжлэх ухаан технологийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж чадна гэдэгт найдаж байна. 

Солонгосын Ханкёнг үндэсний их сургуулийн архитектур инженерийн сургуулийн проф ЧОЙ ДОНГ ҮҮК: Монгол улс хог хаягдлыг дахин боловсруулах менежмэнтийн асуудал дээр анхаарлаа хандуулах нь тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй. 

Солонгосын КАИСТ-ийн гадаад харилцааны төвийн судлаач КИМ ГУАН ЁН: КАИСТ нь дэлхийн хөгжиж байгаа орнуудыг өөрийн технологийн зах зээл гэж үздэг бөгөөд тэдний дотор Монгол улс тодорхой байр суурь эзэлж байдаг. 

Финляндын Оюу Каростеч компанийг үүсгэн байгуулагч, энтерпрёнэр ИЛККА КАККО: Орчин үеийн шинжлэх ухаан технологид платформ сэтгэлгээ гэсэн ойлголт гарч байгаа бөгөөд ингэснээр чөлөөт ажилчдын армийг технологийн талбар луу татан оролцуулах боломж нээгдэж байна. Мөн Монгол улс серендип хүрээлэн байгуулар талаар дэлхийд анхдагч болж болох юм. 

Хонг-Конгийн SQW компанийн гүйцэтгэх захирал ГАРИ ХО:  ШУ-ын парк байгуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийн зөвхөн дотоодын. зах зээлээс босгоно гэж хязгаарлалт тавилгүйгээр дэлхий дахинаас хөрөнгө оруулалт татаж бий болгох нь чухал юм. 

АНУ-ын ХОК архитектурын фирмийн ерөнхий захирал БИЛЛ ОДЕЛЛ: Монголд, ШУ, Технологийн парк байгуулах бол хамгийн эхэнд нэгдсэн Цөм лабораторыг байгуулах хэрэгтэй