2016 онд агаарын бохирдлыг бууруулахаар ямар ажил хийхээр төлөвлөсөн вэ?
Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулах ажилд улсын төсвөөс 5 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн
билээ. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс 2016 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргажээ.Үүнд:
- Гэр хорооллын 20 орчим мянган айл өрхийг хамарсан агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, тухайн бүсийн айл өрхийн хэрэглэж буй түүхий нүүрсийг баяжуулах- 700.0 сая төгрөг
Энэ ажлыг хийсэнээр гэр хороолын айлуудын зуухны яндангаас гарах бохирдуулагч CO2-ийн хэмжээг 50-70 хувь бууруулах боломжтой
. Үүнийг хийхийн тулд нэг өрхөд ойролцоогоор 30-35 мянган төгрөг шаардлагатай аж.
- Агаарын бохирдол ихтэй бүсэд байгаа цэцэрлэгүүдийн усан халаалтын зуухнуудыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх ажил- 500.0 сая төгрөг
Энэ ажлын хүрээнд 4 дүүргийн 5 цэцэрлэг тус бүрт 100.0 сая төгрөгөөр халаалтын зуух шинэчлэх юм
байна.
- Гэр хорооллын 10-12 мянга орчим айлын өрхийг боловсруулсан түлшээр хангах- 2,000,00 сая төгрөг
Энэ ажлын хүрээнд БГД-ийн 7,9,10,11,16,20,21,22, 23 дугаар хороодын 11998 өрхийг боловсруулсан түлшээр хангана.
Олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хийх- 100.0 сая төгрөг
Хөдөө орон нутаг- 1.200.0 сая төгрөг
2011 оноос хойш улсын төсвөөс агаарын бохирдлыг бууруулахаар 122 тэрбум төгрөг зарцуулсан байна. Жил тус бүр хэдэн төгрөг төсөвлөснийг доорх графикаас харна уу.