Баян хөндийн ордоос өндөр эрдэсжилттэй хүдэр илрүүлжээ
Канадын “Erdene Resource Development” корпораци одоогоос нэг сарын өмнө Баян хөндийн ордод хайгуулын ажил эхлүүлжээ. Энэ хугацаанд Баян хөндийн ордод явуулсан анхны өрөмдлөгөөрөө олон давхарга бүхий өндөр эрдэсжилттэй хүдэр илрүүлсэн талаар танилцуулсан байна. Эрдэсжилт нь газрын гадаргаас 30 метрын гүн хүртэл нийт 7 үе үргэлжилж байгаа аж.
Газрын гадаргаас 1 метрын гүн дэх
хүдэр тонн тутамдаа хамгийн ихдээ 187гр алт агуулж байгааг тогтоожээ
. Баян хөндийн ордод нийт 15 өрөм тавьсан бөгөөд энэ удаад эхний 6 өрмийн дүнг танилцуулсан байна. Дараагийн удаад 70 метр хүртэлх гүнд үргэлжлэх бусад өрөмдлөгийн дүнг танилцуулахаар болжээ.
“Erdene Resource Development Corp” корпораци нь Монгол улсад баян хөндийгөөс гадна “Алтан нар” хайгуулын төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.