Нийгэм

Австралийн Сидней Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлт удахгүй эхэлнэ

М.Энхмаа
2015-12-11 03:15

Австралийн Сидней Их сургуульд тэтгэлэгт хамрагдах оюутнуудын 1-р ээлжийн элсэлт энэ сарын 15-нд явагдана.

Сидней Их сургууль нь 1850 онд байгуулагдсан Австралийн хамгийн анхны их сургууль бөгөөд дэлхийд чансаагаараа 27-д ордог ажээ. Тус сургуулиас таван Нобелийн шагналтан, хоёр Crafoord Prize-ийн шагналтан төрсөн бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээр тэргүүлдэг байна. Сидней Их сургууль жил бүр олон улсын чадварлаг оюутнуудад зориулж, Мастер, Докторын түвшний судалгааны тэтгэлэг олгодог ажээ.

Австралийн Сидней Их Сургуулийн тэтгэлгээр талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар лавлана уу.

 Тэтгэлгийн хэмжээ

-Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.

Тавигдах шаардлага :

- Сидней Их Сургуулийн Мастер, Докторын аль нэг хөтөлбөрт элсэн орсон байх
- Ерөнхий дүнгийн үнэлгээ сайн байх
- Судалгааны ажлын туршлагатай байх

Тэтгэлэг олгох боломжгүй хөтөлбөрүүд :

- Бизнесийн Удирдлагын Мастер
- Сидней Их Сургуулийн хэлний болон бусад бэлтгэл хөтөлбөр
- Австралийн бусад их сургуулиас шилжин ирсэн бол
- Австралид 12 дугаар анги төгссөн бол

Тэтгэлгийн хугацаа

- Семестр бүрийн ерөнхий дүн 70% буюу түүнээс дээш бол хөтөлбөр дуусах хүртэл.

Материал хүлээн авах хугацаа

Жилд 2 удаа материал хүлээн авна. 
1-р элсэлт : 12 сарын 15
2-р элсэлт: 7 сарын 30


  1. 103.229.121.* Зочин 2015-12-11 11:22
    site ene ter baidaggui yum uu ?