Улсын их хурал

2030 он гэхэд Монгол улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгчдийн нэг болно

М.Энхмаа
2015-12-11 05:16

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж.

Мөн ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана. Түүнчлэн засаглалын хүрээнд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, төрийн алба нь цэвэр тунгалаг, хариуцлагатай, ардчилсан иргэний нийгмийн засаглал төлөвшинө гэсэн судалгааны тооцоо хийсэн байна.

 


  1. 59.153.113.* Зочин 2015-12-12 07:57
    Muruudliin bag