Засгийн газар

“Чандмань” агропаркийг танилцуулах уулзалт боллоо

М.Энхмаа
2015-12-11 06:31

Монголын анхны  загвар  “Чандмань” агропаркийг танилцуулах,  хэрхэн хөгжүүлэх талаар ярилцах уулзалт Аж үйлдвэрийн яаманд боллоо. Танилцуулах уулзалтанд Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “Чандмань парк” ХХК, Баянчандмань сумын холбогдох хүмүүс оролцсон байна. Мөн Тайваны худалдааны төлөөлөгчийн газар, Унгарын худалдааны төлөөлөгчийн газар болон төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөл оролцжээ. 

“Чандмань” агропарк нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 1900 га талбайд үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм. Энэ үеэр “Чандмань парк” ХХК-ийн захирал  Р.Батгэрэл, Баянчандмань сумын Засаг дарга Б.Баярнэмэх нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэ, МҮХТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Одонгэрэл нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.