Дэлхийд

200 улс нүүрсэнд ‘Үгүй’ гэж хэллээ

trends.mn
2015-12-13 21:20

Парист болж өнгөрсөн уур амьсгалын өөрчлөлтйн эсрэг олон улсын дээд хэмжээний уулзалтаар түүхэнд хамгийн том гэгдэх хүлэмжийн хийн эсрэг гэрээнд 200 гаруй улс бүгд гарын үсэг зуржээ. Уг гэрээгээр нүүрс зэрэг чулуужсан түлшийн эринийг дуусгах шинэ цаг эхэллээ гэх санал дүгнэлт их байна.  Хүлэмжийн хийг бууруулах урт хугацааны зорилтыг тодорхойлсон уг гэрээний тухайд хэлэлцээрийг удирдсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри

“Энэ бол бүх бөмбөрцгийн бас ирээдүйн үеийнхний хувьд ч ялалт” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Гэрээний хамгийн гол заалт: Үйлдвэржилт эхлэхээс өмнөх үеийн агаарын дундаж хэмтэй харьцуулахад  2 хэмээс “хамаагүй бага” түвшинд нэмэгдүүлэхээр агаарын дулааралтыг хязгаарлах. Өмнө нь хамаагүй бага гэсэн үг хэрэглэхгүй, 2 хэмд барих гэсэн зорилт дэвшүүлж байсан юм.

 Дор Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан сэргээгдэх эрчим хүчинд хамгийн их хөрөнгө оруулж буй орнуудын жагсаалтыг харуулж байна.