Нийгэм

Сурагчид хичээл, сурах бичгээ онлайнаар уншиж, сурах боломжтой боллоо

Bolor Rose
2015-12-14 02:40

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичгээ онлайнаар уншиж, хичээлээ онлайнаар сурах боломжтой боллоо. Тодруулбал, БСШУЯ-аас ерөнхий боловсролын сурах бичгийг онлайнаар уншиж болох мөн математик, физик гэхчлэн 13 төрлийн хичээлийг онлайнаар сурах боломжтой онлайн сайтыг нээсэн байсан. Сайтад 1-12 ангийн 13 хичээлийн сурах бичиг тавигдсан байна. 

Түүнчлэн сурагчид сургууль дээрээ ойлгоогүй хичээлээ гэртээ суугаад онлайнаар сурах боломжтой юм байна.