Нийгэм

Худалдаа хөгжлийн банкнаас 360 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Bolor Rose
2015-12-14 04:49

СХД-ийн 18 дугаар хороо, Геологийн төв лабраторийн баруун талд байрлалтай “БСБ Электроникс” суперeсторын байран дах  Худалдаа хөгжлийн банкинд өчигдөр  зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 360 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан.  Улс орон даяар эрэн сурвалжилсан уг этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилсан бөгөөд энэ асуудлаар өнөөдөр 14.00 цагаас ЦЕГ-аас мэдээлэл өгөх юм байна.