Нийгэм

Б.Баабар : Би хууль зөрчдөггүй учраас юунаас ч айхгүй, хариуцлага хүлээхэд бэлэн байна

М.Энхмаа
2015-12-14 05:43

Өнгөсөн нэг дэх өдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Хүн амын хөгжил  нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож нийгэмд үүсч байгаа зарим асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэх далимдаа нийтлэлч Баабар ажилласан жилээ нэмэгдүүлж улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн баримт, фактуудыг дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор ардчиллын идеалогийг түгээгч, шударга ёсыг зарлан тунхаглагч гэгч гэгдэх Баабар эрхмээс яагаад шударга бус үйлдлийн эзэн болсон талаар тайлбар авчээ.  Түүний тайлбараас онцлох хэсгийг эшлэн хүргэж байна.

Баабар юу гэж өгүүлэв ?

Би хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Тэрийг өөрсдөө хийсэн байхгүй юу. Эхлээд занганд оруулаад дараа нь хэрэгт оруулах чинь шоронгийн арга.

Хулгай хийж үү үгүй юу гэдэг чинь гол асуудал болохоос миний бүх амьдралыг сөхвөл сонин сонин юм гарч ирэх байх л даа. Энд тэнд тийм хүүхэнтэй явалддаг, хүүхэд хийсэн энэ тэр гэсэн асуудал гарахыг би яаж мэдэх вэ дээ.

Би 1954-10-26 төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлээр тэтгэвэрт гарсан. Нам, хувьсгал гээд  бүртгүүлэлгүй ажиллаж  байсан үед хэсэг зай гарчихсан юм. Тэгээд хүмүүс ирж шалгаад онгорхой зайныхаа мөнгийг төлөөд тэтгэвэрт гар гэсэн. Тэгээд тэтгэвэрт гарахын тулд 10 гаруй сая төгрөг тушаасан. Дараа нь тэтгэвэр рүү шалгалт орлоо гээд тэтгэврийг маань хаачихсан.

Эрдэнэс холдинг гэдэг компанийг би ерөөсөө мэдэхгүй. Дүүргийн тэтгэврийн газрын дарга нь Эрдэнийн бэр юм байна. Тэгээд өөрсдөө эрдэнэс холдинг руу ярьж намайг занганд хийсэн байгаа юм. Дараагаар нь тэтгэвэр хааж шалгалт оруулаад нөгөөдхөө гэмт хэрэг болгож илрүүлж байгаа байдал.

Би 200 мянган төгрөг илүү авах гээд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн юм шиг байгаа юм. Би “Миний өгсөн 10 сая төгрөгийг буцаагаад өг. Би тэтгэвэр авахгүй” гэж хэлсэн.

Манай компани гэхэд сүүлийн 10 жилд улсад 2 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. Би гэхэд Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан хүн. Надад 200 мянган төгрөг илүү авах гэж үхээд байх ямар ч хэрэг байхгүй.

Би Эрдэнэд зориулсан нийтлэл бичиж байгаагүй. Гэхдээ олон нийтлэлд нийгэм балайраад байна. Нийгэм чинь өөрөө хулгайч, дээрэмчин, эрүүгийхнээр дүүрээд байна гэж бичихдээ олон удаа Эрдэнээр жишээ татаж байсан.

Эрүүгийн хэрэгтэн. Нийгмийн газрын дарга байхдаа л шоронд орж байхад нь АН ялсан үедээ эргүүлээд гаргаад авч байсан. НД-ын нилээн хэдэн тэрбум төгрөгөөс одоо 200 сая төгрөг л байна. Бусдыг нь энд тэнд байрлуулаад хүүг нь хусаал явж байна. Хэдэн мянган нас барчихсан хүний тэтгэврийг аваад л явж байна. Хөгшин хүмүүсийг худлаа амруулж байгаа нэрээр улсаас мөнгө авч байна. Бид нар яагаад ийм хүмүүсээс салж болдоггүй юм бэ.

Энэ улсын менежментийг хийж байгаа ихэнх хүмүүс чинь хулгайч, луйварчин, дээрэмчин, эрүүгийнхэн эсвэл мэдрэлийн өвчтэй хүмүүс болчихоод байна.

Улс орноо бодооч ээ. Тоноод дууслаа. Бид нар үр хүүхэддээ ямар газар үлдээх юм бэ. Энэ улс чинь онхолдлоо, сүйрлээ. Хараад суугаад байх юм уу. Нөгөө цагдаа, АТГ, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу.

Би хуулийн нэг ч заалт зөрчихгүй. Хамгийн гол нь би ард түмнийхээ өмнө шударга харагдах гээд байгаа юм биш. Би цэвэр үхмээр байна. Би нэр төртэй үхмээр байна. Тиймээс би хуулийн ямар ч зүйл заалт зөрчсөн түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. Бэлэн байгаагаа би байнга хэлдэг. Хууль зөрчдөггүй учраас айдаггүй.

Би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямар нэгэн хууль зөрчсөн бол түүнийхээ хариуцлагыг хүлээдэг байх хэрэгтэй. Хууль зөрчиж байгаагаа мэдсээр байж яах гэж тэгсэн юм.

Би хүмүүст, ялангуяа ухамсартай, энэ нийгэмд ямар нэгэн нөлөөтэй хүмүүст хандаж ярьж байна. Түүнээс биш надад ямар нэг санаа байхгүй.

Би заргалдаж хэн нэгнийг шүүхэд өгч үзээгүй.

Манай компани пи-арыг голдуу сэтгүүл маягаар хийж өгдөг. Үүнд хууль бус юм байхгүй.

Ингэлээ гээд их удаж орцны үүдэнд зогсож хутгална биз, би хангалттай насалсан.

 

 

 


  1. 103.57.92.* Зочин 2015-12-15 12:56
    ЗӨВ ШҮҮ
  2. 69.143.132.* Зочин 2015-12-15 05:32
    Монголын НДБ нээрээ л завхарч гүйцсэн дээ
  3. 103.57.95.* Ogi 2015-12-14 21:00
    Эрдэнэ хулгайч, дээрэмчин, бас нэг дүүрэгийг өөрийн гэр компани хувьчлаад авсан, яагаад хүний үнэн мөнө-ийг илэрүүлэх цаг болсоон.
  4. 59.153.115.* мммит 2015-12-14 15:39
    Эрдэнэ угаасаа хулгайч. Баабарт итгэнэ.
  5. 103.57.93.* TONUULCH LUIVARICHID ZAIL 2015-12-14 14:45
    Сэргээн Босголгын банкыг хэн зохиомлоор ДАМПУУРУУЛЖ хөрөнгийг нь завшсан бэ? баабар ааа?????????? Цайрт минэрал, Бороо гоулд гээд гадны компанууд огт татвар төлөлгүй хичнээн зуун тонн алтыг гаргаад аваад явах ЛУЙВАРЫГ ХАХУУЛъ аваад гэрээгээр баталгаажуулсан хүн нь хэн бэ Баабараа???? тэр үед сангийн сайд байсан хүн хэн бэ??? Тэр их ХУЛГАЙ ТОНУУЛЫГ хэн үйлдсэн, одо үйлдэж байна вэ????? Баабарааа ТОНУУЛЧ нь Тонуучидыг бариаараа гээд хашиграад байна шүү дээ Бааббарааа ЛУЙВАРЧААН!!
  6. 103.57.93.* sdfasdf 2015-12-14 14:40
    Баабар Хуурамч бичиг баримт үйлдэн Мөнгө Завшсан байна!! Энэ бол ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ. Төрийн сайд хүн үүнийг баталсан. Баримт Нотолгоо нь байна. Баабар хариуцлга хүлээх ёстой!!! Аавын хүүг алга үзэх ёсгүй!!
  7. 103.57.93.* sdfasdf 2015-12-14 14:40
    fsdfasdf