Нийгэм

Энэ онд ипотекийн зээлд хэдэн иргэн хамрагдсан бэ?

Bolor Rose
2015-12-14 09:58

 Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 9-ний өдрийн  хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг  хүчингүй болгосон. Цэцийн шийдвэрийн дараа  "Банкуудын холбоо"-ноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул зээлээ зогсоосон байгаа билээ.  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-аар дахин баталвал, зээл олголт хэвийн олгогдох юм.

 Та бүхэндээ 2015 онд ипотекийн зээлд нийт хэдэн иргэн хамрагдсан талаарх Монгол банкнаас гаргасан статистикийг хүргэж байна. Судалгаанаас харахад 2015 оны 3-р улирлын байдлаар 74.8 мянган зээлдэгчид 3,3 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.