Чех улсын ЭСЯ Швейцарь улсад зорчих богино хугацааны болон дамжин өнгөрөх визийг олгож эхэлнэ
Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн монгол иргэд болон Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэдэд Швейцарь улсад зорчих богино хугацааны болон дамжин өнгөрөх визийг төлөөлөн олгох болсон байна.
Швейцарийн Холбооны Улсад зорчих богино хугацааны болон дамжин өнгөрөх виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/action цахим хаягаар орж визийн ярилцлагын цагаа товлох бол албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гаригийн үдээс хойш тус улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой ажээ.
Виз мэдүүлэх иргэдийн Шенгений бүсэд эхэлж нэвтрэх эсвэл аялалын ихэнх хугацаагаа өнгөрүүлэх улс нь Швейцарийн Холбооны Улс байх ёстой бөгөөд удаан хугацааны бусад төрлийн виз мэдүүлэх тохиолдолд БНХАУ-д суугаа Швейцарь улсын Элчин сайдын яаманд хандах ёстой
юм байна.
-
112.72.11.*
Tsengel 96698279
2016-01-06 22:43
Sain bnau haan ochij viiznii meddvvlleg ogoh be hayg holboo barih utas n heregtei bna0 0 Хариулах