Улсын их хурал
Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагыг хүлээж авахгүй бол “Үндэсний фронт” байгуулж хатуу тэмцэнэ
2015-12-15 06:16
Өнөөдөр Монгол улсад бүртгэлтэй Улс төрийн 21 намын дарга нар Сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардаж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: “Энэхүү шаардлагаа хоёр хоногийн хугацаатай хүргүүлж байгаа. Шаардлагыг биелүүлж, хариу бичгийг энэ сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө өгөхгүй бол улс төрийн намууд улсын хэмжээнд 21 аймаг 330 суманд “Үндэсний фронт” байгуулж, хатуу тэмцэнэ
” гэдгээ мэдэгджээ.
Өмнө нь эдгээр улс төрийн намууд Сонгуулийн хуулийг нэн даруй хэлэлцэж батлах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэн шаардлагын хариуг нэхэж бүх нийтийн тайван жагсаал цуглаан байгуулсан юм.