Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилт нь дэлхийд хамгийн томд тооцогдож байна
Өнөөдөр Оюутолгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
. Ийнхүү гарын үсэг зурагдсанаар Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд шаардлагатай 4.4 тэрбум ам.долларыг гаднын 15 банк санхүүгийн байгууллагаас зээлэхээр болж байгаа аж.
Мөн Монгол улсын эдийн засагт томоохон сэргэлт авчирч байгаа төдийгүй, гадны хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах нэг боломж бий бүрдэж байна хэмээн үзэж байгаа юм байна.
Оюутолгойн далд уурхайн төслийн талаар "хамгийн, хамгийн" баримтууд :
- Шинээр гарч ирж буй уул уурхайн төслийн хамгийн том санхүүжилт /Дэлхийд 2 том уул уурхайн төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь/
- Дэлхийн банк анх удаа хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээнд зээлийн баталгаа гаргаж өгсөн.
- Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том гэрээ юм.
- Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамгийн том зээл.
- ОУ-ын санхүүгийн корпораци болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамтарсан хамгийн том, өмнө хэзээ ч олгогдож байгаагүй зээл.
- Канад улс анх удаа Экспортыг дэмжих хамгийн том төслийг санхүүжүүлж зээл олгосон.
-
211.36.158.*
Зочин
2015-12-15 17:37
Muu lalruudiin halasand l orno do0 0 Хариулах