Нийгэм

Монгол, Хятадын хамтарсан 'Бизнес хөгжлийн шинэ боломжууд' форум болно

Bolor Rose
2015-12-16 05:52

Монгол,Хятадын хамтарсан 'Бизнес хөгжлийн шинэ боломжууд'  бизнес, хөрөнгө оруулалтын форум ирэх нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Форумыг  China Business Center, Хууль зүйн Инке фирм, Монголын Бизнес Мэдээллийн (MBD) сангийн дэмжлэгтэйгээр  хоёр орны хөрөнгө оруулалт, худалдааны харилцаанд илүү тохиромжтой арга замыг нээж, эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болгох зорилгоор зохион байгуулахаар болжээ. 

Тус арга хэмжээнд  БНХАУ болон Хонг Конгын нэр хүндтэй 45 компанийн төлөөлөл тусгай шалгуураар оролцох бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас тодорхой салбаруудаас шалгарсан 36 төсөл зөвхөн хөрөнгө оруулагч талд "бие даан" танилцуулагдах юм байна. Тиймээс форумд оролцож өөрийн бизнес төслөө танилцуулах сонирхолтой аж ахуй нэгжүүдийн бүртгэл болоод материалыг энэ сарыг дуустал хүлээн авч байгаа ажээ. 

Форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.cbcmongolia.com/