Уул уурхай

Ч.Сайханбилэг: Монгол улс дэлхийн бизнест эргэж ирлээ

trends.mn
2015-12-16 06:07

Өнөөдөр Шангрила зочид буудлын хүлээн авалтын танхимд Оюу Толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 6 тэрбум долларын санхүүжилтээс 4,4 тэрбумын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхан сайд Р.Жигжид болон Эрдэнэс Оюу Толгой ХХК, Рио Тинто групп, Түркүоз Хилл компанийн удирдлага,  Оюу Толгой компанийн хамт олны төлөөлөл, хөрөнгө оруулагчид,  банк санхүү, бизнесийн салбарынхан оролцов.

Рио Тинто, Түркүоз Хилл компанийн удирдлагууд нийт ажилчдын 95 гаруй хувийг бүрдүүлж байгаа монгол ажилчдаар бахархаж байгаагаа дурдаад Оюу Толгой уурхайг хэмжээ, агууламж, бүтээн байгуулалтын цар хүрээний хувьд дэлхийд топ ангиллын төсөл болохыг онцоллоо.

Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Оюутолгой компани олон улсын талбартай Монголыг холбож, бизнесийн хэв маяг, практикыг бүрдүүлэх замаар Монгол улсын өрсөлдөх чадварын суурь болж ирсэн, Монголчуудын бизнес гэдгийг онцлоод түүхэнд энэ төрлийн хамгийн том төслийн санхүүжилтийг авчирч чадсан нь Монгол улсын хувьд том амжилт гэж тэмдэглэв.

Рио Тинто, Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх: Өнөөдөр бол Монголын эдийн засгийн түүхэнд тэмдэглэгдэх өдөр.

Б.Бямбасайхан: Оюу Толгой бол Монгол улсын өрсөлдөх чадварын суурь.

Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  өнөөдрөөс эхлээд Оюу Толгой улстөрөөс ангид,  өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа төслийн баг, хамтран ажиллагсдын хариуцаж авч явах цэвэр бизнес гэдэг утгаар ажиллах болсныг дурдаад, Монгол улс дэлхийн бизнест эргэж ирлээ гэж онцоллоо.

 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс эхлээд Оюу Толгой улстөрөөс ангид, цэвэр бизнес гэдэг утгаар ажиллана. 

Рио Тинто, нүүрс зэс хариуцсан гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак :Энэ санхүүжилтээр Оюу Толгой хэмээх дэлхийн хэмжээний орд дэлхийн хэмжээний бизнес болно. 

Ж.С.Жак: Оюу Толгойн компанийн ажилчдын 95 хувийг бүрдүүлж буй монгол ажилчдаар бахархаж байна.

 


  1. 202.9.40.* Зочин 2015-12-21 11:54
    trends.mn чинь Оютолгой, бас уул уурхайгаас санхүүждэг сайт гэдэг нь үнэн болж таарлаа 5 өдрийн өмнө trends.mn чинь Оютолгой, бас уул уурхай тэгээд Хувьчлалаас том том юм цохисон гаруудаас санхүүждэг сайт гэдэг нь үнэн болж таарлаа. Яа, энэ ОТ, Уул уурхайн луйварчид үнэн чармайж ямар их мөнгө хаяж байнааа!!! их мөнгө ч гэж дээ бидээс ХУЛГАЙЛСАН луйвардсан мөнгийг угаадас долоодог гарууддаа л хаяж өгч буй хэрэг. Хулгайчууд Их л айцгааж байгаа юм байна. Гэхдээ Луйварчидын угаадсаар хоололдог гарууд удахгүй дээ удахгүй, бүх хоол чинь хоолойгоор чинь хошногоор чинь гарахгүй бөглөрөх болно!!!!!! Энийг бичсэн хүнд: Ямар ч үнэний оргүй худал гүтгэлэг, хараал үзэн ядлаар хахсан коммент чинь удахгүй харин хоолой хошногоор чинь гарах вий дээ.
  2. 103.57.93.* Зочин 2015-12-16 19:27
    Юун Өр болж гарч ирнэ гэж????? Угаасаа ӨР, бид 34% өрдөө 1.2 тэрбүм ДОЛЛАР төлөх болсон. Одоо нэмээд 4.4--6 тэрбүм ДОЛЛАР энэ чинь ӨР. Бид 34% ЭЗЭМдэгггүй!!!!!
  3. 103.57.93.* trends.mn чинь Оютолгой, бас уул уурхайгаас санхүүждэг сайт гэдэг нь үнэн болж таарлаа 2015-12-16 19:23
    trends.mn чинь Оютолгой, бас уул уурхай тэгээд Хувьчлалаас том том юм цохисон гаруудаас санхүүждэг сайт гэдэг нь үнэн болж таарлаа. Яа, энэ ОТ, Уул уурхайн луйварчид үнэн чармайж ямар их мөнгө хаяж байнааа!!! их мөнгө ч гэж дээ бидээс ХУЛГАЙЛСАН луйвардсан мөнгийг угаадас долоодог гарууддаа л хаяж өгч буй хэрэг. Хулгайчууд Их л айцгааж байгаа юм байна. Гэхдээ Луйварчидын угаадсаар хоололдог гарууд удахгүй дээ удахгүй, бүх хоол чинь хоолойгоор чинь хошногоор чинь гарахгүй бөглөрөх болно!!!!!!
  4. 202.9.40.* Зочин 2015-12-16 18:29
    Эхлээд их гоё үг хэлдэг яваандаа нөгөөх нь өр болоод гараад ирдэг дээ
  5. 121.164.66.* Зочин 2015-12-16 16:45
    eronhii saidiigaa iim bayrtai bhiig harahad saihan bnaa.amjilt.
  6. 59.153.112.* Зочин 2015-12-16 14:27
    ЗӨВ ШҮҮ