Засгийн газар
Дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг баталгаажууллаа
2015-12-16 07:55
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
- 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах тухай захидалд Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын талаас Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Ин Сан Нам нар гарын үсэг зурлаа.
- Далайн тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах тухай Зам тээврийн яам БНСУ-ын Далайн хэрэг загас агнуурын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Зам тээврийн сайд М.Зоригт, БНСУ-ын талаас Далайн хэрэг загас агнуурын сайд Юун Хаг Бэ нар гарын үсэг зурав.
- Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сангийн захирал Б.Болор-Эрдэнэ, БНСУ-ын талаас Жижиг дунд үйлдвэрийн корпорацийн Ерөнхийлөгч Чай Ян Ли нар гарын үсэг зурлаа.
- Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Аж үйлдвэр гадаад худалдаа баялгийн яамны Технологи, техникийн стандарт-ын үндэсний хүрээлэнгийн харьяа солонгосын нийцлэлийн лаборатор хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний төвийн захирал Я.Пүрэвжав, Солонгосын нийцлэлийн лабораторийн ерөнхийлөгч Ким Хён Шиг нар гарын үсэг зурсан юм.